
Б. БАРЫСБЕК
(Барсаа багш)
Олон улсын эдийн засагч • Хэрэглээний математикч • Судлаач, багш
Хойд бүсийн 11, 12-р ангийн нийт сурагчдад зориулсан NORTH EDU 2026–2028 төслийн Англи хэл, Математикийн сургалтын агуулга, арга зүй, шалгалтын сорилын сан болон өдөр тутмын академик чиглүүлгийг 1 Minute English & Math-ын хамт олон хариуцан ажиллаж байна.
“Хэцүүг хялбар, төвөгтэйг системтэй болгох нь хамгийн оновчтой арга барил юм”
Элсэлтийн шалгалтан дээр 800 оноо авах, IELTS болон SAT мэтийн олон улсын шалгалтуудад өндөр амжилт гаргахад тохиолдлын чанартай зүйл гэж байдаггүй. Шинжлэх ухаанч арга барил, өдөр тутмын хичээл зүтгэл, дасгал сургуулилт, хувийн сахилга бат л сурагч бүрийн боломжийг бодит үр дүн болгон хувиргадаг.
NORTH EDU төслийн сургалтын бүтэц
Эрдэм шинжилгээний нарийн суурьтай сургалтын агуулга, бодит арга зүй болон шалгалтын өндөр гүйцэтгэл
Англи хэлний шаталсан сургалт
IELTS болон TEFL/TESOL олон улсын сургалтын стандартын дагуу хойд бүсийн нийт сурагчдад зориулан боловсруулсан хэрэглээн дээр суурилсан дүрмийн мэдлэг, үгийн сан болон уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх цогц сургалтын систем
Сургалтын онцлог
- 11-р ангийн Pre-ЭШ сургалт: 36 долоо хоног, 300 цагийн суурь бататгал, 180 өдрийн сорил ба 36 нэгдсэн шалгалт.
- 12-р ангийн ЭШ үндсэн бэлтгэл: 38 долоо хоног, 328 цагийн эрчимжүүлсэн хичээл ба түвшин ахиулах хөтөлбөр.
- Дүрмийн хялбар тайлбар: Англи хэлний дүрмийг хялбар, логиктой, ойлгомжтой байдлаар бодит жишээнүүд дээр тайлбарласан.
- Өдөр тутам: Цэгцтэй онолын хичээл, шууд бататгах сорил болон нарийвчилсан зөвлөмж.
- Бямба гарагийн тест: 7 хоног бүрийн нэгдсэн үнэлгээ, алдааны анализ, бодит үр дүнгийн статистик.
- Оройн LIVE зөвлөгөө: Асуулт хариулт, сорилын хүнд асуултуудын дэлгэрэнгүй тайлбар (Facebook хаалттай групп).
- Шилдэг 30 сурагчийн IELTS бэлтгэл: 3 аймгийн шилдэг сурагчдад зориулсан өдөр бүрийн эрчимжүүлсэн сургалт + Mock Test.
Онолын мэдлэг & Хялбар аргууд
Хэрэглээний математик, оновчлолын онолын судалгааны суурьтайгаар ЭШ-ын хүнд түвшний бодлогуудыг хурдан бөгөөд логик алдаагүй бодох практик техникийг эзэмшүүлж, системтэй сэтгэлгээг төлөвшүүлэх цогц арга барил
Сургалтын онцлог
- ЭШ 2018–2026 оны бүрэн архив: Нийт 36 хувилбар, 2,160 бодлогын нарийвчилсан бодолт, 1,080 сорил тестийн сан.
- Хялбар арга техник: Алгебр, функц, геометрийн хүнд даалгавруудыг шалгалтын богино хугацаанд бодох өвөрмөц арга зүй.
- 11-р ангийн Pre-ЭШ сургалт: 36 долоо хоногийн суурь онол, логик сэтгэлгээг шаталсан түвшинд хөгжүүлэх бэлтгэл.
- Өдөр тутам: Цэгцтэй онолын хичээл, шууд бататгах сорил болон нарийвчилсан зөвлөмж.
- Бямба гарагийн тест: 7 хоног бүрийн нэгдсэн үнэлгээ, алдааны анализ, бодит үр дүнгийн статистик.
- Оройн LIVE зөвлөгөө: Асуулт хариулт, сорилын хүнд асуултуудын дэлгэрэнгүй тайлбар (Facebook хаалттай групп).
- Шилдэг 30 сурагчийн SAT Math: Олон улсын топ их дээд сургуулиудын тэтгэлэгт тэнцэх дээд түвшний математик бэлтгэл.
Cертификат & Шагнал
IELTS 9.0 (2022)
Сонсох 9.0, Унших 9.0, Ярих 9.0, Бичих 8.5 түвшний олон улсын дээд үнэлгээтэй сертификат
TEFL & TESOL (2020)
Англи хэлийг олон улсын стандартаар заах мэргэжлийн багшлах эрхийн зэрэг
Шилдэг контент хөгжүүлэгч (2022)
Монгол улсын 2022 оны шилдэг 'Гадаад хэлний контент хөгжүүлэгч' өргөмжлөл
TOEFL iBT 105 (2019)
Унших 29, Бичих 27, Сонсох 25, Ярих 24 өндөр онооны батламж
Эрдэм шинжилгээ
“Application of Conditional Gradient Method to a Corporate Financing Problem”
Зохиогчид: B. Barysbyek, N. Tungalag, R. Enkhbat
Корпорацын санхүүгийн нөөцийн оновчтой хуваарилалтын математик загварчлал ба нөхцөлт градиент арга.
“Mathematical modeling of metal content in the rougher concentrate”
Зохиогчид: B. Barysbyek, R. Enkhbat
Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикийн флотацийн үйл ажиллагааны зардлыг бууруулах оновчлолын загвар.
“Maximization of a norm on an arbitrary compact”
Зохиогчид: B. Barysbyek, R. Enkhbat
Төгсгөлөг хэмжээст огторгуй дахь компакт олонлог дээрх нормын максимизацийн эпсилөн-ойролцоолсон шийдлийн арга.
Боловсролын салбар дахь үйл ажиллагаа & түншлэл

ZANGIA.MN App
General English (A1, A2, B1, B2, C1) үндсэн сургалтын хөтөлбөрийг бүрэн боловсруулж цахимжуулсан.

TOMYO APP
General English (200k+) болон IELTS Full Preparation Course (25k+) албан ёсны видео хичээлүүд.
Олон улсын төслүүд
Азийн Хөгжлийн Банк (ADB 2020–2022), Азийн Сан (The Asia Foundation 2020–2025), "Амжилттай төслүүдийг PRINCE2 аргачлалаар удирдах нь", "Улс Төрийн Шинжлэх Ухааны Оксфордын Гарын Авлага" номнуудын орчуулагч.
1 MIN ENG & MATH
Өдөр тутмын хэлний зөвлөмж, ЭШ-ын хялбар арга техник, бие даан суралцах шинжлэх ухаанч дадлыг түгээгч төв платформ.