Course Details Header

2027 онд Англи хэл, Математикийн хичээлээр ЭШ өгөх хүүхдүүддээ зориулсан БҮТЭН ЖИЛИЙН ЦОГЦ ОНЛАЙН СУРГАЛТАНД тавтай морил! ❤️

Энэхүү сургалтаар ЭШ-д богино хугацаанд шахаж бэлдэх бус, өдөр бүр бага багаар, зөв системээр, бүтэн жилийн турш мэдлэгээ шат дараатай ахиулж бэлтгэнэ.

🎬

Сургалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорхи бичлэгээс үзнэ үү

СУРГАЛТ ХЭР УДААН ҮРГЭЛЖЛЭХ ВЭ?

СУРГАЛТЫН НИЙТ ХУГАЦАА 10 САР | 2026.09.28 – 2027.07.04

📌 ҮНДСЭН СУРГАЛТ — 9 САР | 2026.09.28 – 2027.06.06

Барсаа багшийн боловсруулсан хөтөлбөр, зааварчилгаагаар 9 сарын турш Англи хэл + Математикаар өдөр бүр бага багаар, системтэй бэлдэж, 2018–2026 оны 9 ЖИЛИЙН ЭШ-ЫН БҮХ ХУВИЛБАРЫГ нэг бүрчлэн ажиллана. 📚

Өөрөөр хэлбэл, САР БҮР 1 ЖИЛИЙН ЭШ-ын БҮХ ХУВИЛБАРЫГ бүрэн ажиллах буюу 9 сарын хугацаанд өмнөх 9 жилийн ЭШ-ын материалыг бүгдийг нь хийж дуусгана. Тодруулбал, 2018-2026 оны нийт 36 хувилбарын, Математикийн 1440 бодлого, Англи хэлний 2160 асуултыг нэг бүрчлэн задалж ажиллан, нэмээд Математикийн 720 тест, Англи хэлний 1080 тестээр мэдлэгээ баталгаажуулах буюу НИЙТДЭЭ 500 гаран цаг, 5400 гаруй бодлого, даалгавар, тестийг хийж гүйцэтгэн, шалгалтын бэлтгэлээ маш өндөр түвшинд хүргэх юм.

🎁 БОНУС — НЭМЭЛТ 1 САР | 2027.06.07 – 2027.07.04

Үндсэн 9 сарын бэлтгэл сургалтын дараа ЭШ-аа өгч дуустал багштайгаа хамт ахиад 1 сар! ❤️ Ням гараг бүр нийт 4 удаагийн Zoom зөвлөгөөгөөр ШАЛГАЛТЫН ҮЕИЙН СЭТГЭЛЗҮЙ, ОНОО АВАХ СТРАТЕГИ, ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ зэрэг нэмэлт ур чадваруудаа сайжруулан, эцсийн бэлтгэлдээ төвлөрнө. Ингэснээр мэдлэг чадвар, бодит дадлага, оюун санаа, сэтгэл зүй гээд шалгалтаа амжилттай өгөхөд шаардлагатай ЦОГЦ БЭЛТГЭЛ хангагдах юм💯

🎓 ЭШ 2027 ДУУСТАЛ НИЙТ 10 САР ХАМТДАА!


👨‍🏫 СУРГАЛТ ХЭРХЭН ЯВАГДАХ ВЭ?

  • 🌐 1. ESH800.MN ПЛАТФОРМ

    Өдөр бүр ESH800.MN платформ дээр Англи хэл + Математикийн шинэ хичээл хөтөлбөрийн дагуу дараалан орж, хичээл бүрийн дараа тест, дасгал ажиллан, сурсан зүйлээ өдөр өдөртөө бататгаад явна.

    Хүүхэд өөрийн хичээлийн явц, тестийн үр дүн, ахиц дэвшлээ платформоосоо тогтмол хянах боломжтой. Ингэснээр өдөр бүр хийх зүйл нь тодорхой байж, ижил зорилготой сурагчидтай хамт бүтэн жилийн турш системтэй бэлдэх боломж бүрдэх юм.

  • 📚 2. ӨДӨР БҮР БАГА БАГААР

    ЭШ-д нэг дор олон цаг сууж бэлдэхээс илүүтэйгээр өдөр бүр тогтмол суралцах дадлыг бүтэн жилийн турш хэвшүүлнэ. /Өдөрт 45-60 минут/Иймд хүүхэд сургуулийн ачааллаа зөв зохицуулан, ЭШ-ын бэлтгэлээ тасралтгүй үргэлжлүүлэх боломжтой.

  • 💻 3. 7 ХОНОГ БҮР ZOOM ХИЧЭЭЛ, ЗӨВЛӨГӨӨ

    Долоо хоногийн турш үзсэн хичээлүүдээ бататгаж, ойлгоогүй болон эргэлзсэн зүйлсээ багшаасаа шууд асууж, түгээмэл гаргаж буй алдаа, хэцүү бодлого даалгавруудаа хамтдаа задалж ажиллана. Ингэснээр ойлгоогүй зүйлээ хуримтлуулахгүй, долоо хоног бүр үзсэн зүйлсээ цэгцэлж, бататгасны дараа дараагийн хичээлдээ шилжинэ.

  • 📝 4. 7 ХОНОГ БҮР ТУРШИЛТЫН ШАЛГАЛТ

    Долоо хоног бүр сурсан мэдлэгээ шалгалтаар бататгаж, аль сэдэв дээр алдаж, юун дээр илүү ажиллах шаардлагатайгаа тодорхойлно. Ингэснээр алдаагаа тухай бүр засаж, сул хэсгээ нөхөн, ЭШ-ын бодит шалгалтын формат, хэмнэлд бүтэн жилийн турш хангалттай дадах боломжтой.


СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛУУД:

  • 🇬🇧🧠 АНГЛИ ХЭЛ + МАТЕМАТИК ХОСОЛСОН

    Хоёр хичээлээ TEFL & TESOL зэрэгтэй, IELTS 9.0, ОУ-ын эдийн засагч, Хэрэглээний математикч Барсаа багшаар нэг дор заалгаж, бүтэн жилийн турш системтэй бэлдэх боломжтой. Өөрөөр хэлбэл:

    🇬🇧 Англи хэлээ IELTS 9.0 түвшний хэлний мэдлэг, арга барилд тулгуурлан ойлгож сурах бол,

    🧠 Математикаа Хэрэглээний математикчийн логик сэтгэлгээ, бодлого задлах арга барилаар суралцах юм.

  • 👨‍🏫 ЦЭЭЖЛЭХ БУС, ОЙЛГОЖ СУРНА

    Математикийн бодлого, Англи хэлний дүрэм, өгүүлбэрийг зүгээр цээжлэх бус, яагаад ийм хариу гарч байгаа, ямар логик, зарчмаар ажилладгийг нь ойлгож сурна. Ингэснээр бодит шалгалтан дээр шинэ даалгаврыг өөрөө задлан бодож, зөв шийдэх чадвартай болно.

  • 📚 2018–2026 ОНЫ ЭШ-ЫН БҮХ МАТЕРИАЛ

    Өмнөх 9 жилийн ЭШ-ын бүх 36 хувилбарыг нэг бүрчлэн, задалж ажиллах тул хүүхэд хангалттай хэмжээний бодлого, даалгавар дээр дадлага хийж, мэдлэгээ дахин дахин бататгаж явна. Энэ нь бүтэн жилийн турш ЭШ-д зориулсан системтэй, өргөн хүрээний давтлага болох юм.

  • 📊 ЭЦЭГ ЭХЭД САР БҮР ТАЙЛАН

    Бид хүүхэд бүрийн хичээлийн идэвх, гүйцэтгэл, тестийн үр дүн, суралцах явц, ахиц дэвшлийг сар бүр нэгтгэн, эцэг эхэд нь дэлгэрэнгүй тайлангаар хүргэнэ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ өдөр бүр хянах шаардлагагүйгээр хэр тогтмол суралцаж байгаа, ямар ахиц гаргаж байгаа, юун дээр илүү анхаарах шаардлагатайг тодорхой мэдэх боломжтой.

  • 🏆 7 ХОНОГ БҮР ШИЛДЭГ СУРАГЧ

    Долоо хоног бүр хичээлийн идэвх, тууштай байдал, даалгаврын гүйцэтгэл, ахиц дэвшлийг харгалзан, шилдэг сурагчдаа шалгаруулж урамшуулна. Ингэснээр хүүхдүүд хоорондоо эерэг өрсөлдөж, долоо хоног бүр өөрийнхөө өмнөх амжилтыг ахиулах урам зориг, зорилготойгоор суралцана.

  • 🌍 100% ОНЛАЙН — ХААНААС Ч СУРАЛЦАХ БОЛОМЖ

    Улаанбаатар, хөдөө орон нутаг гэлтгүй Монголын хаанаас ч Барсаа багшаараа Англи хэл + Математикийн хичээлээ хослуулан заалгаж, байршлаас үл хамааран ижил хөтөлбөр, ижил системээр бүтэн жилийн турш хамтдаа ЭШ-д бэлдэх боломжтой.


💰 СУРГАЛТЫН ТӨЛБӨР:

🔥 АНГЛИ ХЭЛ + МАТЕМАТИК /хамтдаа/

ЖИЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР — 300,000₮ (400,000₮ → 300,000₮ | 25% OFF)

Үүнд: 9 сарын үндсэн сургалт + 1 сарын BONUS Zoom зөвлөгөө бүгд багтсан болно.

🇬🇧 АНГЛИ ХЭЛ дангаараа

Жилийн төлбөр

200,000₮

➗ МАТЕМАТИК дангаараа

Жилийн төлбөр

200,000₮

САР БҮР НЭМЭЛТ ТӨЛБӨР ТӨЛӨХГҮЙ.

Нэг л удаа төлбөр төлж бүртгүүлээд, ЭШ өгч дуустал сургалтандаа хамрагдана.


ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД:

Англи хэл эсвэл Математикийн суурь муу хүүхэд хамрагдаж болох уу?

Болно. Сургалтын турш 2018–2026 оны 9 жилийн ЭШ-ын бүх хувилбарыг нэг бүрчлэн задалж, бодлого, даалгавар бүрийг задалж ажиллах буюу НИЙТДЭЭ 500 гаран цаг, 5400 гаруй бодлого, даалгавар, тестийг өдөр бүр бага багаар хийж гүйцэтгэх юм. Тиймээс суурь сул байсан ч ЭШ-ын даалгавруудыг тогтмол задалж ажилласнаар шат дараатай ахих боломжтой.

Өдөрт хичээлдээ хэр их цаг зарцуулах вэ?

Сургалтын зорилго нь нэг дор олон цагаар шахаж суулгах биш, өдөр бүр тогтмол суралцах дадал бий болгоход оршино. Өдөрт дунджаар 45–60 минут хичээллэхээр төлөвлөсөн тул хүүхэд сургуулийнхаа бусад хичээл, давтлага, сургалттайгаа зэрэгцүүлэн ачааллаа зөв зохицуулан, бүтэн жилийн турш тасралтгүй бэлдэх боломжтой болох юм.

300,000₮ нь сарын төлбөр үү, жилийн төлбөр үү?

Жилийн нийт төлбөр. Англи хэл + Математикийн 9 сарын үндсэн сургалт + 1 сарын BONUS Zoom зөвлөгөө, нийт 10 сарын сургалт бүгд 300,000₮-т багтана. Өөрөөр хэлбэл, нэг л удаа төлбөрөө төлж бүртгүүлээд, шалгалтаа өгч дуустал нэмэлт төлбөр төлөхгүй.

Зөвхөн нэг хичээлээр суралцаж болох уу?

Болно. Англи хэл эсвэл Математикийн аль нэгийг дангаар нь сонгон жилийн 200,000₮-ийн төлбөрөөр хамрагдах боломжтой. Харин хоёр хичээлээ хамтад нь сонговол нийт үнэ нь 400,000₮ биш, 25% хямдарч 300,000₮ болно.

Төлбөрөө хувааж төлж болох уу?

Англи хэл + Математикийн 10 сарын цогц сургалт, ESH800.MN платформ, Zoom хичээл, туршилтын шалгалт, эцэг эхийн тайлан бүгд багтсан бүтэн жилийн төлбөрийг ердөө 300,000 төгрөг буюу зах зээл дээрх хамгийн хямд үнээр санал болгож байгаа учир төлбөрийг хуваан төлөх боломжгүйг анхаараарай. Мөн хүүхдийн тоо хязгаартай тул төлбөр төлсөн дарааллаар бүртгэлийг баталгаажуулна.

Хөдөө орон нутгаас хамрагдаж болох уу?

Болно. Сургалт 100% онлайнаар явагдах тул интернет холболттой байхад Монголын хаанаас ч хамрагдах боломжтой бөгөөд IELTS 9.0 оноотой, ОУ-ын эдийн засагч, Хэрэглээний математикч багшаараа Англи хэл + Математикаа хослуулан, бүтэн жилийн турш заалгаж, ЭШ-д системтэй бэлдэх боломжтой юм.

Эцэг эх хүүхдийнхээ явцыг хэрхэн мэдэх вэ?

Бид сар бүр хүүхдийн хичээлийн идэвх, суралцах явц, ахиц дэвшлийн дэлгэрэнгүй тайланг эцэг эхийн имэйл хаяг руу нь тогтмол хүргэнэ. Ингэснээр хүүхдийнхээ шалгалтын бэлтгэлийг аль түвшинд явж байгаа, юун дээр сайн байгаа болон аль хэсэгт илүү анхаарах шаардлагатайг сар бүр тодорхой харж, хянах боломжтой.

Хичээлээс хоцорчихвол яах вэ?

Хүүхэд өөрийн ESH800.MN эрхээр хичээлүүдээ бүтэн жилийн турш нөхөж үзэх, мөн хэдэн ч удаа давтаж үзэх боломжтой. Түүнчлэн долоо хоног бүрийн Zoom хичээлээр ойлгоогүй, эсвэл эргэлзсэн зүйлсээ багшаасаа асуугаад, дор дор нь нөхөөд явах бүрэн боломжтой.

Zoom хичээлдээ тухайн өдөр орж чадахгүй бол яах вэ?

Бид Zoom хичээлийн бичлэгийг ESH800.MN платформ дээр тогтмол хадгалж явна. Тиймээс тухайн үед орж амжаагүй ч дараа нь нөхөж үзэх, эсвэл давтаж үзэх боломжтой.

Сургалтанд ямар төхөөрөмж хэрэгтэй вэ?

Интернетэд холбогдох боломжтой гар утас, таблет эсвэл компьютерийн аль нэг байхад хангалттай. Харин бодлого, тэмдэглэл хийхэд дэвтэр, үзэгтэй тогтмол ажиллахыг зөвлөж байна.

Сургалт яг хэзээ дуусах вэ?

Үндсэн 9 сарын сургалт 2027.06.06-нд дуусна. Үүний дараа 2027.07.04 хүртэл 1 сарын BONUS Zoom зөвлөгөө үргэлжилж, шалгалтаа өгч дуустал буюу нийт 10 сар үргэлжилнэ.