Нүүр хуудас руу буцах
NORTH EDU.MN
Ашгийн төлөө бус байгууллагаБоловсрол • Эрүүл мэнд • Нийгмийн хамгаалал

ЭНХ-ҮҮРИЙНТУЯА САН

“Энх-Үүрийнтуяа сан” нь хүний хөгжил, нийгмийн сайн сайхан байдлыг дэмжих зорилго бүхий боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус байгууллага юм.

Сан нь боловсролын тэгш боломж, эрүүл мэндийн хүртээмж, нийгмийн хамгааллын үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх, судалгаа, сургалт, мэдээллийн үйл ажиллагаа зохион байгуулах замаар хүний хөгжил, тогтвортой нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг зорьдог.

Энх-Үүрийнтуяа сан лого

Үйл ажиллагааны цар хүрээ

Нийгэмд бодит үр дүн, эерэг өөрчлөлт авчрах 3 үндсэн чиглэл

Тэргүүлэх чиглэл 1

БОЛОВСРОЛ

Сан дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
  • Сурагч, оюутан, залуучуудад зориулсан сургалт, хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Боловсролын тэгш боломж, хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Сурагч, оюутанд тэтгэлэг, сургалтын төлбөрийн дэмжлэг, хэрэглэгдэхүүн олгох
  • Багш, боловсролын байгууллагын ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих
  • Мэргэжил сонголт, карьер төлөвлөлт, манлайлал, ур чадварын хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Англи хэл, математик, шинжлэх ухаан, IT технологийн сургалтуудыг дэмжих
  • Номын сан, цахим боловсролын орчныг хөгжүүлэх
  • Судалгаа, хэлэлцүүлэг, арга хэмжээ зохион байгуулах
  • Хүүхдийн авьяас, спорт, урлаг, соёлын оролцоог дэмжих
Тэргүүлэх чиглэл 2

ЭРҮҮЛ МЭНД

Сан дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
  • Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, оношилгоо, эрүүл мэндийн боловсролыг дэмжих
  • Эх, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих
  • Эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолт, сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл түгээх
  • Шаардлагатай иргэдэд үзлэг, оношилгоо, зөвлөгөө, тусламж үйлчилгээ авахад дэмжлэг үзүүлэх
  • Эрүүл мэндийн салбарын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх
  • Эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмж, сургалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
  • Нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэлтийн чиглэлээр судалгаа, нөлөөллийн ажил
  • Хүүхэд, эмэгтэйчүүд болон эрсдэлт бүлгийн эрүүл мэндийг хамгаалах
Тэргүүлэх чиглэл 3

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ

Сан дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
  • Зорилтот бүлгийн иргэдэд нийгмийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх
  • Амьжиргааны түвшин доогуур өрх, хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан, ХБ иргэдэд дэмжлэг үзүүлэх
  • Өрхийн амьжиргаа, хөдөлмөр эрхлэлт, орлого нэмэгдүүлэх боломжийг дэмжих
  • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллыг дэмжих
  • Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх
  • Ахмад настны идэвхтэй амьдрал, нийгмийн оролцоог дэмжих
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Гамшиг, онцгой нөхцөлд байгаа иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлэх
  • Нийгмийн хамгаалал, гэр бүл, хүүхдийн асуудлаар судалгаа, сургалт, мэдээлэл зохион байгуулах
БИДНИЙ ЗОРИЛГО

Хүн бүрийн хөгжил, сайн сайхан ирээдүйг бүтээнэ

Хүн бүрийн хөгжил, эрүүл мэнд, сайн сайхан амьдрах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит үр дүн бүхий төсөл, хөтөлбөрийг хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж, нийгэмд эерэг өөрчлөлт авчирна.

Албан ёсны танилцуулга постер

Дээрх чиглэл, зорилтуудыг багтаасан хэвлэмэл брошур

Энх-Үүрийнтуяа сан постер
Томруулах